КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

“Шинэст” үйлдвэр нь 1976 онд байгуулагдсан бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн аж үйлдвэрийн районд байрладаг, нийт 13.000 м2 талбайтай, үүнээс 3688.2 м2 үйлдвэрийн барилга байгууламж, 1728 м2 албан тасалгааны зориулалтай барилга байгууламжтай, өөрийн 250 м урттай салаа төмөр зам, төмөр зам дээрээ мод буулгах гүүрэн кран, мод буулгах 4000м2 цардмал талбайтай Монгол дахь мод боловсруулах тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм. 1997 оноос Шинэст үйлдвэр нь “Шинэст” ХК болон  барилгын модон материалын үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. 2009 онд үйлдвэртээ технологийн бүрэн шинэчлэл хийн дэлхийн стандартад нийцсэн мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. Цаашдаа “Шинэст” ХК нь эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан орон нутгийн хөгжил болон байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагын чиглэлийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Манай үйлдвэр нь орчин үеийн дэвшилтэт технологи, чадварлаг инженер техникийн ажилчидтай бөгөөд үйлдвэр нь сард 1200 метр куб мод боловсруулах хүчин чадалтай.  “Шинэст” ХК нарс модон банзыг Итали технологи бүхий хатаалгын камерт 6-10 хувийн чийгшилтэй болтол хатаадаг. Хатаалгын камераас гарсан банзаар Итали болон Германы патентаар Тайвань улсад үйлдвэрлэгдсэн LEADERMAC, BOARKE group-ийн мод боловсруулах дэвшилтэт технологи бүхий суурь машинууд дээр чанарын өндөр түвшинд дэлхийн стандартад нийцсэн рейк, бүх төрлийн наличник, наамал дүнз, бүх төрлийн брус, иммитаци, блоз хаус, угольник, наамал хавтан, цонхны брус зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба үйлдвэрлэлдээ Германы Cosco ба Kleiberit компаниудын Европын Холбооны улсын чанарын DIN/EN204 стандартын D3 болон D4 төрлийн цавууг импортлон авчирч ашигладаг.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

бидний тухай

Бид юу хийдэг вэ?

Мод боловсруулах үйлдвэрлэл

Мод боловсруулах үйлдвэрлэл

Манай үйлдвэр Хатаалгын цех, Боловсруулах цех, Мужаан цех гэсэн 3 хэсгээс бүрддэг.

Модон бэлдэцийн худалдаа

Модон бэлдэцийн худалдаа

Манай үйлдвэр нь ОХУ-аас оруулсан нарс болон хар модоор Германы патентаар Тайвань улсад үйлдвэрлэгдсэн Leadermarc, Boarke group-ийн суурь...

Модны хатаалга

Модны хатаалга

Хар мод болон нарс модон банзыг Итали технологи бүхий хатаалгын камерт 6-8 хувийн чийгшилтэй болтол хатаадаг.